Төсвийн тодотгол2 мин унших
Төсвийн зардлыг танаж, иргэдийн орлогыг хамгаалах өөрчлөлтүүд
Энэ удаагийн тодотголын гол зорилго нь төрийн зардлыг танаж, төсвийн хөрөнгийг иргэдийн амьжиргаа, нийгмийн хамгаалал, цалин, тэтгэвэр болон эрчим хүч, хүнсний хангамжийн тогтвортой байдлыг дэмжихэд чиглүүлэхэд оршиж байна.
1. Ахмад настны суурь тэтгэвэр. 2026.11.01-нээс 435 мянган ахмад настанд сар бүр 100-300 мянган төгрөг. 196.3 тэрбум төгрөг
2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж. Тэтгэвэр 26 хувиар нэмэгдэж 600 мянган төгрөг, асаргааны тэтгэмж 12 хувиар нэмэгдэж 370 мянган төгрөг болно.
3. Боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухаан, төрийн үйлчилгээний салбарын цалин. Нэмэгдсэн цалинг бүтэн жил санхүүжүүлэхэд 674.5 тэрбум төгрөг.
4. Салбар хоорондын цалингийн зөрүүг бууруулах. 170.1 тэрбум төгрөг
5. Мах, гурил, хүнсний ногоо, шатахууны нөөц бүрдүүлэх. 140.9 тэрбум төгрөг
6. Эрчим хүчний найдвартай ажиллагаа. 186.2 тэрбум төгрөг
7. Шатахууны импортын гаалийн болон онцгой албан татварын зохицуулалт. Татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэх.
8. Төрийн урсгал болон хөрөнгийн зардлын хэмнэлт. 1.4 их наяд төгрөг-ийн эх үүсвэр чөлөөлөх
9. Төрийн өмчит компаниудын ногдол ашиг. 1.6 их наяд төгрөг-ийг төсөвт төвлөрүүлэх боллоо.
2026 оны төсвийн тодотголд цалин, тэтгэвэр, нийгмийн халамж, хүнс, шатахуун, эрчим хүчний хангамжийг дэмжих арга хэмжээнүүд туссан нь иргэдийн орлогыг хамгаалах ач холбогдолтой. Гэвч эдийн засгийн өсөлтийн өгөөжийг өрхийн тогтвортой бодит орлого болгохын тулд зөвхөн мөнгөн дэмжлэг нэмэгдүүлэх бус, дотоодын үйлдвэрлэл, бүтээмж, ажлын байр, хүнсний нийлүүлэлтийг зэрэг сайжруулах шаардлагатай.

