Тэтгэвэр, тэтгэмж1 мин унших
Ирэх сарын 1-нээс дундас тэтгэвэр 1.1 саяд хүрнэ

Сангийн сайд З.Мэндсайхан:
Ирэх сараас 400 мянга гаруй ахмад 100–300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр авч эхэлнэ.
Өнөөдөр 10 ахмад тутмын 7 нь 769 мянган төгрөгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байна.
Суурь тэтгэвэр олгосноор дундаж тэтгэвэр 1.1 сая төгрөгт хүрнэ.
Суурь тэтгэврийн хэмжээ нь үндсэн тэтгэврийн хэмжээнээс хамаарах бөгөөд ахмад настнуудын орлогыг нэмэгдүүлж, үнийн өсөлтийн үед амжиргаанд нь дэмжлэг үзүүлэх зорилготой.
2027 оны нэгдүгээр сарын 1-нээс үнийн өсөлтийг харгалзан тэтгэврийг дахин нэмэхээр төлөвлөсөн.
Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танаж, хэмнэсэн хөрөнгийг иргэдийн орлогыг хамгаалахад чиглүүлж буй нь төсвийн тодотголын онцлох шийдвэрүүдийн нэг.
Олон жил хөдөлмөрлөсөн ахмад настнуудынхаа хөдөлмөрийг үнэлж, амьдралын баталгааг нь хангах тогтолцооны шинэчлэл эхэлж байна
