Дорнод1 мин унших
Чойбалсан нисэх буудлын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн өнөөдөр /2026.10.17/ Чойбалсан нисэх буудлын үйл ажиллагаатай танилцахаас гадна улсын төсвийн хөрөнгөөр орон нутагт баригдаж буй анхны 4С ангилалын зурвасын барилга угсралтын явцтай танилцлаа.
Тус төсөл нь улсын төсвийн 59.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих бөгөөд бүтээн байгуулалт дууссанаар 4С ангиллын агаарын хөлгийг хүлээн авч, үйлчлэх боломж бүрдэх юм. Ингэснээр нислэгийн аюулгүй байдал, хүчин чадал нэмэгдэж, бүс нутгийн агаарын тээврийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой.
Дорнод
