Баруун бүс1 мин унших
Төрийн үйлчилгээний хүртээмж, нийгэм дэх тэгш оролцоог бүрдүүлэх саналууд дэвшүүллээ

Монгол Ардын Намын Удирдах ажилтны Баруун бүсийн зөвлөгөөний эхэнд таван сэдвийн хүрээнд салбар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Эдгээр хэлэлцүүлэг нь намын бодлого, үйл ажиллагааг боловсронгуй болгох, баруун бүсийн онцлог болон иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн санал, шийдэл боловсруулах, цаашдын хөгжлийн зорилт, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход чиглэж байна.
Тухайлбал, “ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ НЬ” салбар хэлэлцүүлэгт Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Э.Улсболд модератороор ажиллаж, УИХ-ын гишүүн, СДХБИХ-ны Ерөнхийлөгч О.Саранчулуун, Завхан аймгийн МАН-ын хорооны дэд дарга Б.Пүрэвдорж, МАН-ын Бага хурлын гишүүн О.Содбилэг, МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга Б.Галсан нар панелистаар оролцлоо.

Хэлэлцүүлгээр иргэдийн нийгмийн болон төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн амьдралд тэгш оролцох боломжийг бүрдүүлэх, хүн бүрд тэгш боломж олгох чиглэлээр санал, санаачилга дэвшүүлж байна.
Салбар хэлэлцүүлгүүдээс гарсан санал, үр дүнг нэгтгэн зөвлөгөөний нэгдсэн хуралдаанд танилцуулж, цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг тодорхойлно.
Эх сурвалж:
МАН-ын бүлэг