Мод тарих1 мин унших
СХД-ийн 90, 91-р цэцэрлэгийн хамт олон мод тарив

Сонгинохайрхан дүүргийн 90, 91-р цэцэрлэгийн хамт олон маань Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэн Монгол наадам цогцолборт мод тарьж, хамтран ажиллалаа. Та бүхэндээ талархал илэрхийлж ажлын амжилт хүсье.
Тус байршилд Сонгинохайрхан дүүргийн 143 аж ахуйн нэгж газрын 1000 гаруй албан хаагчид 16500 хайлаас тарилаа. Цаашид Хүй долоон худагт тарьсан модны усалгаа, арчилгааг Монгол наадам цогцолбор хариуцан ажиллах юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЙГАЛЬ ОРЧИН НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ж.САНДАГСҮРЭН
Мод тарих
