Авто зам1 мин унших
Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн 240 км авто замыг нээлээ
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт хилийн боомт чиглэлд шинээр барьж буй 240 километр авто замын хөдөлгөөнийг нээжээ.
Тус авто зам Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжиж буй чухал хэсэг хэсэг юм. Уг зам ашиглалтад орсноор нүүрс, бусад экспортын бүтээгдэхүүний тээвэрлэлтийн нөхцөл сайжирч, тээвэрчдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох, экспортыг нэмэхэд чухал ач холбогдолтой юм.
Гашуунсухайт хилийн боомтоор импортын бараа, тэр дундаа барилгын материал нэвтрүүлэх, тээвэр логистикийн үйл ажиллагааг сайжруулах, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх чиглэлээр санал солилцож, бодлогын түвшинд анхаарч ажиллахаа албаныхан хэллээ.
Эх сурвалж:
Зам тээврийн яам