Орчны тохижилт, дэд бүтэц1 мин унших
“Дулаанбаатар” аяны уулзалтад оролцлоо

Өчигдөр /2026.10.17/ УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцын урилгаар Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургууль дээр зохион байгуулагдсан “Дулаанбаатар” аяны уулзалтад оролцож, тойргийн иргэдтэйгээ уулзлаа.
Гэр, байшингийн дулаалгыг монгол инженерүүд, үндэсний үйлдвэрлэгчдийн оролцоотойгоор сайжруулах санаачилга, төслүүд амжилттай урагшилж буй.
Эдгээр төслийн дүнд түлшний хэрэглээ буурч, агаарын бохирдол багасах бодит боломж шийдлүүд боловсорч буй юм.
Мөн уулзалтын үеэр иргэдийн санал хүсэлтийг сонсож, тойрогтоо хэрэгжүүлж буй ажлуудаа танилцуулав. Тус сургуульд 8 дугаар сард сурагчдын сэтгэл зүйн тэнхим төслөө хэрэгжүүлсэн.
Мөн 2027 оны төсвийн төсөлд энэ сургуулийн хоол, цайны газрын засвар үйлчилгээнд Сангийн яамтай зөвшилцсөний дүнд хөрөнгө тавиулаад батлуулахаар ажиллаж буй талаараа Д.Цогтбаатар гишүүн тодотгов.



