Дээд боловсрол1 мин унших
МГИМО-ийн 82 жилийн ойн арга хэмжээ боллоо

Өчигдөр /2026.10.17/ УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль (МГИМО)-ийн 82 жилийн ойн арга хэмжээнд оролцож, үе үеийн төгсөгчидтэйгээ уулзлаа.
Тэрбээр “Манай сургуулийг төгсөгчид Дэлхийн дайн II-аас хойшхи тусгаар тогтносон Монголын төр улсыг ямар хэлбэр, засаглалтай байхаас үл хамааран гадаад бодлогын чиглэл, үзэл баримтлалыг нь боловсруулахад мэргжлийн түвшинд гар бие оролцсон байдаг. Гадаад бодлогоос гадна манай олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд тасралтгүй жинтэй хувь нэмэр оруулсаар ирсэн байдаг” хэмээв.
Дээд боловсрол
