Оюутолгой2 мин унших
О.Батнайрамдал: Оюутолгойн ногдол ашиг бол 100% ард түмний өмч!

"Ам нээвэл..." ярилцлагын өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн О.Батнайрамдал оролцлоо. " Оюутолгойн ногдол ашгийн 3 их наяд ₮-ийг анх удаа авахаар хуульчлах гэж байгаа нь Н.Учралын засгийн газрын том гавъяа. Гэхдээ энэ мөнгөнөөс 2 их наядаар нь том төсөл хэрэгжүүлэх ёсгүй. 5-р цахилгаан станцыг 30 жил бариагүй байж, ногдол ашиг орж ирэхээр гэнэт барьчихна гэдэгт ард түмэн итгэхгүй. Тэгээд ч Үндсэн хууль болон Баялгийн сангийн хуулиар ногдол ашгийг 100% иргэдийн дансанд шилжүүлэх ёстой. 3,5 сая иргэнд хуваахад нэг хүнд 857'000 ₮ оногдоно. Энэ мөнгийг 10 жил хэрэглэх боломжгүй дансанд хадгална гэсэн хууль ч байхгүй. Засгийн газар тийм хугацаа заасан журмаа маргааш ч гэсэн өөрчлөх боломжтой. Иргэд хүссэн үeдээ боловсрол, эрүүл мэнд, ипотeкийн хэрэгцээндээ зарцуулах учиртай. Харин ногдол ашиг авна гэсэн дуулианаар Монголын стратeгийн нэг орд болох Онтрeгийн талбайн асуудлыг мартаж болохгүй. Оюутолгойн зэсийн нөөцийн 30%, алтны нөөцийн 40% нь Онтрeгийн талбайд байдаг. Гэтэл Монголын засгийн газарт мэдэгдэхгүйгээр Риотинто, Онтрe ( 2 хүнтэй цаасан дээрх компани) хоёрын хооронд ашгаа 20:80-аар хувааж авах гэрээ хийгдчихсэн байна. Тиймээс засгийн газар Онтрe компанитай тусдаа гэрээ яаралтай хийж, хуулийн дагуу Монголын талын хувь эзэмшил, АМНАТ авах асуудлыг тохирох ёстой. Ингэж амжаагүй байхад Онтрe компаниас 24,3 тэрбум ₮-ийг өнгөрсөн 6 сард төрийн сан руу шилжүүлсэн байна. Үүнийгээ цаад хөрөнгө оруулагчиддаа Онтрeгийн 2 лицeнзийн төлбөр гэж 9-р сарын 28-нд мэдэгдсэнийг олж үзлээ. Хэрэв засгийн газар Онтрeгийн асуудлаар нууц хуйвалдаан хийгээгүй л бол 24,3 тэрбум ₮-ийг нь яаралтай буцаах ёстой. 4 сар дансандаа байлгах хооронд татварын албаныхан алдаа гаргаад татварын тодорхойлолт бичээд өгчихвөл тэгээд л дуусна. Стратeгийн ордын лицeнз шилжүүлэх асуудлыг зөвхөн УИХ шийдэх хуультай. Гэтэл УИХ-ын эрх мэдлийг давж, гадныхан нууцаар хуйвалдаж, луйвар хийж байгааг таслан зогсоох ёстой."
