хуулийн төслийн хэлэлцүүлэг1 мин унших
Үндсэн хуулийн цэц болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ээлжит танилцуулга, хэлэлцүүлэг болов

Энэ удаа Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн эрх зүйн хороотой хамтран хуулийн төслийн шинэчилсэн найруулгын танилцуулга, хэлэлцүүлгийг 2026 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат, Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн асан В.Удвал, Ш.Цогтоо, доктор Б.Гүнбилэг тэргүүтэй хуульч, судлаач, эрдэмтэд болон УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судлаачид оролцов.
Хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулж, хуулийн төслүүдийн зохицуулалтын уялдаа холбоо, практикт хэрэгжих боломж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэхэд ач холбогдолтой тухай хуульч, судлаач, эрдэмтдийн санал, бодлыг сонсож, сонирхсон асуултад нь хариулан, ярилцлаа.

