ХҮН нам1 мин унших
УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн ээлжит хурал боллоо

Өнөөдөр буюу 10-р сарын 19-ний өдөр хуралдсан УИХ дахь ХҮН намын Зөвлөлийн ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- УИХ-ын Ёс зүйн дэд хорооны мэдээлэл: УИХ-ын гишүүн, Ёс зүйн дэд хорооны дарга Б. Хэрлэн мэдээлэл танилцуулж, гишүүд холбогдох асуудлаар асуулт асууж, санал бодлоо илэрхийллээ.
- 2027 оны улсын төсвийн төсөл: ХҮН намын Бодлого судалгааны төвөөс боловсруулсан мэргэжлийн дүн шинжилгээ, дүгнэлтийг сонсож, төсвийн төсөлд холбогдох санал, шүүмжийг өрнүүллээ.
Төсвийн бодлого нь улс орны эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн амьдралын чанар, нийгмийн хөгжлийн суурь нөхцөл болдог. Тиймээс төсвийн төсөлд мэргэжлийн судалгаа, бодит тооцоо, үр дүнд суурилсан байр сууринаас хандах нь чухал юм.
ХҮН нам
