Ерөнхий боловсрол1 мин унших
Л.Энх-Амгалан: Орон нутагт сурагчдын тоо буурч, нийслэлд ачаалал нэмэгдсэн
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
Хүн амын шилжилт хөдөлгөөн, төвлөрөлтэй холбоотойгоор хөдөө орон нутгийн зарим сургуульд сурагчдын тоо буурч байгаа бол нийслэлийн сургуулиуд хэт ачаалалтай ажиллах нөхцөл үүсээд байна.
Иймээс боловсролын салбарт сургуулийн хэв шинж, бүтцийг шинэчлэн зохион байгуулж, бүс нутгийн онцлогт нийцсэн төрөлжсөн ахлах сургууль, сум дундын ахлах сургууль, олон улсын хөтөлбөртэй кампус сургуулиудыг үе шаттайгаар хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Ерөнхий боловсрол
