Засгийн газрын шийдвэр1 мин унших
Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймрийн хохирлыг тооцох, нөхөн төлнө

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаас /2026.10.21/ Нөмрөгийн ДЦГ-т гарсан гал түймрийн хохирлыг тооцох, нөхөн төлөхтэй холбоотой шийдвэр гаргалаа.
Хуралдаанаар түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
Түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг тогтоож, үнэлгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, түймрийн шалтгаан, нөхцөлийг шалгаж, гэм буруутай этгээдийг тогтоох, хуульд заасан хариуцлага хүлээлгэх, байгаль орчинд учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шийдвэрлэх арга хэмжээ авна.
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дэвсгэрт энэ сарын 8-нд гарсан ой, хээрийн түймэр нийт 528,765.5 га талбайг хамарснаас урьдчилсан байдлаар Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га буюу нийт нутаг дэвсгэрийн 79.8 хувь нь өртсөн.
Эх сурвалж:
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам