Байгалийн гамшиг1 мин унших
2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамраад байна
БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
Түймрийн улмаас учирсан хохирлыг үнэн зөв, нарийвчлалтай, шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох нь нэн чухал.
Тиймээс Дорнод аймгийн Халхгол суманд ажиллаж, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн улмаас байгаль орчинд учирсан хохирлыг үнэлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.
2026 оны аравдугаар сарын 8-нд гарсан түймэр нийт 528,765.5 га талбайг хамарсан.
Үүнээс Нөмрөгийн дархан цаазат газрын 468,965.7 га талбай буюу тусгай хамгаалалттай газар нутгийн нийт талбайн 79.8 хувь нь өртсөн гэдэг урьдчилсан мэдээлэл байна.
Хохирлыг зөвхөн шатсан талбайн хэмжээгээр хязгаарлахгүйгээр хөрс, ус, ургамал, амьтан, биологийн олон янз байдал, экосистемийн тэнцвэрт байдалд үзүүлсэн нөлөөллийг цогцоор нь үнэлэх шаардлагатай.
Иймд Халхгол сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжлийн баг хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг хууль тогтоомжид заасан аргачлалын дагуу нарийвчлан гаргана.
Хохирлыг бодитой тооцож, түүнд үндэслэн хохирлыг нөхөн барагдуулах, байгалийн нөхөн сэргээх арга хэмжээ авах ёстой.
