Төрийн айлчлал1 мин унших

“Монгол ба Монголын дараах үеийн Еврази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал боллоо

“Монгол ба Монголын дараах үеийн Еврази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт ОУ-ын эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Монгол ба Монголын дараах үеийн Еврази дахь соёлын солилцоо, байгаль орчин” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Берлин хотын Хумбольдтын Их сургуульд зохион байгуулагдлаа.

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулан зохион байгуулсан тус хурал нь XIII зуунаас хойших Монголын эзэнт гүрний болон түүний дараах үеийн Еврази дахь соёлын харилцаа, харилцан нөлөөлөл, мэдлэг, үзэл санааны солилцоо, байгаль орчны асуудлыг судлахад чиглэж байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан эрдэм шинжилгээний хурлын ач холбогдлыг онцолж, Монголын эзэнт гүрний үеэс улбаатай Евразийн соёл хоорондын харилцаа, мэдлэгийн солилцоо, соёлын олон талт нөлөөллийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ

Гадаад харилцаа