Газар тариалан1 мин унших
Монгол Улсад трактор угсрах төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат:
Монгол Улсад трактор угсрах төв байгуулах ажлын бэлтгэл хангагдаж байна. Беларусь улсад айлчилж, Засгийн газрын комиссын хуралдааны үеэр Минскийн тракторын үйлдвэртэй хамтран хэрэгжүүлэх ажлыг ярилцаж Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төв байгуулах боломж, үйлдвэрлэлийн шугам суурилуулах эхний судалгааг хийсэн.
Төмөр замтай, уул уурхай, хүнд машин механизм, үйлдвэрлэлийн мэргэжилтэн, угсралтын инженер бэлтгэдэг политехникийн коллежтой, үйлдвэр суурьлуулах боломжит агуулах, барилгуудтай гэх мэт олон талаас нь харж судалсан.
Тус төвийг байгуулснаар дотооддоо трактор угсарч, хөдөө аж ахуйн салбарын техник хангамжийг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
