Хамтын ажиллагаа1 мин унших
Беларусь улстай Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михаил Иванович Ордаг хүлээн авч уулзаж, хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Уулзалтаар өмнө байгуулсан хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлж, цэргийн зэвсэглэл, техникийн засвар үйлчилгээ, шинэчлэл, цэргийн боловсрол, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох санал тавилаа.

Элчин сайдын зүгээс Беларусь Улсын батлан хамгаалах аж үйлдвэр, цэргийн техник, технологийн боломжуудыг танилцуулж, нисгэгч болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн мэргэжилтэн бэлтгэх, цэргийн спортын чиглэлээр хамтран ажиллах боломжтойг илэрхийлсэн юм.
