Хөгжлийн бэрхшээлтэй иргэд1 мин унших
ХБИ-ийн бизнес эрхлэх боломжийг бодитоор дэмжинэ

Өнөөдөр /2026.10.22/ Төрийн ордонд “МУ-д ХБИ-ийн хүртээмжтэй бизнес эрхлэлтийг дэмжих экосистемийн замын зураглал боловсруулах” 2 дахь зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.
Тэгш Хүртээмж Итгэл Үндэсний зөвлөлөөс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-ын дэмжлэгтэй зохион байгуулсан энэ удаагийн уулзалт бодлого, хууль эрх зүй болон бизнес эрхлэлтийг дэмжих орчин сэдвээр хэлэлцлээ.

Уулзалтад УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран, Татварын удирдлага, хуулийн газрын дарга Д.Сайханчулуун, Тэгш Хүртээмж Итгэл Үндэсний зөвлөлийн Ерөнхийлөгч Д.Энхжаргал, НҮБ-ын ESCAP-ын Нийгмийн хөгжлийн газрын нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Тинтин Чэнь болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил, ХБИ-ийн төлөөлөл оролцохоор хөтөлбөрт туссан байна.

ХБИ-дэд санхүүжилт авах, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулах, бизнесээ хөгжүүлэхэд ямар саад тулгарч байна вэ? Эдгээрийг шийдвэрлэхэд төр, санхүүгийн байгууллага, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллах вэ? Энэ асуудлыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийн оролцоотой хэлэлцэж, олон улсын сайн туршлага, дэмжлэгийн боломжуудыг авч үзлээ.
Уулзалт нь замын зураглалд тусгах 5-7 тэргүүлэх арга хэмжээ, тэдгээрийг хэрэгжүүлэх хариуцагч болон хамтрагч талуудыг хамтран тодорхойлоход чиглэж байна. Саналыг бодит ажил болгохын тулд хэрэгжүүлэх арга зам, хариуцлага, байгууллагуудын уялдаа холбоог тодорхой болгох шаардлагатай.
