Цэвэр ус1 мин унших
Ус бол чандмань эрдэнэ

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 16 гишүүн Усны тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ын төслийг өргөн мэдүүллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт:
Монголчууд бид усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, гол горхи, булаг шанд, худгийн усаа хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай ард түмэн.
Өөрчлөгдөж буй уур амьсгал, өсөн нэмэгдэж буй усны хэрэглээ, усны нөөцийн хомсдолын эрсдэлтэй энэ цаг үед усны нөөцөө хамгаалах, нөхөн сэргээх, зөв зохистой ашиглах эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал юм.
Миний бие усны нөөц бүрдүүлэх, гол усаа сэргээх, ундны усаа цэвэршүүлэх чиглэлд анхаарал хандуулж, өнгөрсөн хугацаанд хоёр нуурыг сэргээж чадсан.
2012 оноос хойш хэрэгжиж буй Усны тухай хуулийг экологийн шаардлагад нийцүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад Улсын Их Хурлын даргын зүгээс онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллах болно.
Усаа хайрлан хамгаална гэдэг эх орныхоо ирээдүйг хамгаалж буй хэрэг юм.
