Эрт илрүүлэг1 мин унших
Хүүхдийн эрт илрүүлгийн хамрагдалт 69.4 хувьд хүрлээ

Өнөөдөр /2026.10.23/ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын хамт нийслэлийн ерөнхий боловсролын 14 дүгээр сургуульд ажиллаж, хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн явцтай танилцлаа.
2026 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар улсын хэмжээнд 198,302 хүүхэд үзлэгт хамрагдаж эхэлснээс 130,450 хүүхэд эмчийн үзлэгт бүрэн хамрагдаад байна.
Үзлэгт хамрагдсан хүүхдүүдийн эрсдэлийн үнэлгээгээр:
* 26.3% нь хэвийн үнэлгээтэй
* 24.1% нь бага эрсдэлтэй, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд хяналт шаардлагатай
* 41.2% нь дунд эрсдэлтэй, нэмэлт үнэлгээ, оношилгоо шаардлагатай
* 8.4% нь өндөр эрсдэлтэй гэж үнэлэгджээ.

Дунд эрсдэлтэй хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл зонхилж байгаа бол өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн дунд хөгжлийн хоцрогдол, биеийн жингийн өөрчлөлт түлхүү илэрч байна. Эдгээр хүүхдийг шаардлагатай нэмэлт үнэлгээ, оношилгоо, тусламж, үйлчилгээнд холбох нь эрт илрүүлгийн чухал үр дүн юм.
Эрт илрүүлэг бол өвчнийг хүндрэхээс өмнө илрүүлж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чухал алхам. Хүүхдийн өсөлт, хөгжил, хараа, амны хөндийн эрүүл мэнд болон насны онцлогт тохирсон эрсдэлийг үнэлж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусламж, үйлчилгээнд холбож байна.

Эцэг, эх, асран хамгаалагч та бүхнийг хүүхдээ урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт идэвхтэй хамруулж, эмчийн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг уриалж байна.
Хүүхдийнхээ эрүүл мэндийг өнөөдөр анхаарч, ирээдүйн эрүүл амьдралынх нь төлөө хамтдаа хариуцлагатай алхам хийцгээе.
