Төрийн айлчлал1 мин унших
Финландын Боловрол, соёлын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Кристиина Коккотой уулзлаа

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан 2026 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Бүгд Найрамдах Финланд Улсын Боловсрол, соёлын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга Кристиина Коккотой Хельсинки хотноо уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Ж.Алдаржавхлан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй “Монголын сайхан орон” урлагийн тоглолт,гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнгийн талаар танилцуулж, хоёр орны хооронд соёлын салбарын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж буйг онцлов.
Талууд уулзалтын дараа Хельсинкийн их сургуульд дэлгэгдсэн “Монголын сайхан орон” гэрэл зураг, морин хуурын үзэсгэлэнг үзэж, сонирхон, монголын нүүдлийн соёл, ахуй амьдралтай танилцав.

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам