Хүнсний аюулгүй байдал1 мин унших
Импортын гурилын чанарт хяналт тавьж, улаанбуудайн импортыг хязгаарлана

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2026.10.22/ хуралдаанаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат дараах байр суурийг илэрхийлэв.
Техникийн болон тэжээлийн улаанбуудайг импортоор оруулахгүй бөгөөд импортын гурилын чанарт хяналт тавьж байгаа. "Баяжуулсан" хэлбэрээр орж ирж буй импортын гурил дотоодын стандартад нийцэхгүй байгаа нь лабораториор баталгаажсан. Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс гурилын стандартад онцгойлон анхаарна.
Манай тариаланчид цаг агаарын нөхцөл байдал болон ургацаа хэн, хэдээр авахыг мэдэхгүйгээр тариалалтаа хийдэг. Тиймээс төсвийн тодотголоор тусгасан 150 тэрбум төгрөг нь олон жил ярьсан захиалгат газар тариалангийн зөв эхлэл болох юм. Бидний дараагийн том зорилт бол дотоодын хэрэгцээгээ хангаад зогсохгүй, бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох явдал.
Иймд цаашид 'Сайн тариал, гадагш нь гаргая' гэсэн зарчмыг баримтална."
