Хамтын ажиллагаа1 мин унших
Хөвсгөл аймаг Финландын Лапланд бүс нутаг хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Финланд Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд Хөвсгөл аймаг болон Бүгд Найрамдах Финланд Улсын Лапланд бүс нутаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар ажиллаж байна.
Санамж бичгийн хүрээнд цаа бугын аж ахуй, тогтвортой аялал жуулчлал, өвлийн аялал жуулчлал, байгаль, соёлын өвийн хамгаалал, бүс нутгийн тогтвортой хөгжил зэрэг чиглэлээр туршлага солилцож, хамтран ажиллахаар тусгалаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, уламжлалт өв соёлыг хадгалан хамгаалах, аялал жуулчлалын шинэ боломжийг бий болгоход чиглэж байна.
Хамтын ажиллагаа
