Цэрэг, арми1 мин унших
Х.Тэмүүжин: Бид шуурхай штабыг нэг цогцолбортой болгохыг шаардах ёстой
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
"Дарга дагаж самбагнаж гүйж байхаар олон улсаас суралцаач.
Цагдаа, түргэн тусламж, онцгойн шуурхай удирдлага нэг барилга дотор байх ёстой. Дуудлага бүгд зэрэг авах ёстой. Байгууллага бүрийн явцуу амбицаар тус бүрд нь шуурхай штаб барина гэж төсвийн хөрөнгийг үрэлгэн зарцуулж болохгүй.
Бид шуурхай штабын нэг цогцолбортой болгохыг шаардах ёстой.
Мөн иргэний хамгаалал, нийтийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд зэрэг дотоод аюулгүй байдлын асуудлыг гадаад аюулгүй байдлын байнгын хороонд тавьчихсан. Онцгой байдлын байгууллага нь төрийн цэргийн байгууллагын нэг хэсэг болоод хувирчихсан. Буруу газар буруу юм хэлэлцээд, ямар ч уялдаагүй!"
"Цагдаа, онцгой, түргэн тусламж харилцан уялдаатай ажиллах ёстой. Энэ гурав нэг дуудлага дээр иргэнд яаж хурдан хүрч, үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг дээрээ харилцан уялдаатай байх ёстой.
15 жилийн өмнө эхлүүлсэн концепц одоо хүртэл жигдрээгүй байх. Байгууллага бүр нь амбицлаад өөр өөрийн дов дээрээ байшин бариад авбал болно гэж боддог.
1,700,000 мянган хүн амьдардаг энэ хотод шуурхай штабын зохион байгуулалт чинь хоцрогдчихоод байна. Яагаад олон улсын туршлагагыг авахгүй байгаа юм. Яагаад 15 жилийн өмнө эхлүүлсэн концепцоо дагахгүй байгаа юм.
Цагдаагийн алба нэг байшин барина гээд гүйгээд явж байна. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж үрэн таран хийхгүй шүү. Нэг зураг төсөлтөй, нэг штаб байх ёстой!"
