Түүх, уламжлал1 мин унших
Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдрийн мэнд хүргэе!

Өнөөдөр /2026.10.24/дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 81 жилийн ой тохиож байна.
Монгол Улс 1961 оны 10 дугаар сарын 27-нд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын тавцанд бататгасан түүхэн үйл явдал билээ. Энэ жил манай улс НҮБ-д элссэний 65 жилийн ой мөн тохиож байна.
Өнгөрсөн 65 жилийн хугацаанд Монгол Улс НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, энхийг сахиулах үйлс, тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн.
Энх тайван, харилцан ойлголцол, эв нэгдэл дэлхий дахинд түгэн дэлгэрч, улс орнуудын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр бэхжих болтугай!

