Орон сууцжуулах хөтөлбөрүүд1 мин унших
О.Саранчулуун: Орон сууц хүн бүрд аюулгүй, хүртээмжтэй байх ёстой!

ХХНББХ-ын хуралдаан дээр УИХ-ын гишүүн О.Саранчулуун дараах байр суурийг илэрхийлж байна.
Баригдаж дуусаагүй, олон жил зогссон орон сууцын асуудлыг хэлэлцэх үеэр захиалагч иргэдийн хохирлыг барагдуулахын зэрэгцээ барилгын ажлыг үргэлжлүүлэх бодит гарцыг тодорхойлох шаардлагатай. Иргэдийг зориуд залилсан үйлдэл болон цар тахал, эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан гацсан төслүүдийн нөхцөл байдлыг ялгаж, талуудын эрх ашгийг хамгаалсан шийдэл боловсруулах хэрэгтэй.
Шинэ орон сууц, хорооллуудын хүртээмжгүй төлөвлөлт, Гялгар плита, үнэтэй хаалга, цонхтой байлаа ч хүн халтирч унах эрсдэлтэй, орц, шат, бариул, ариун цэврийн өрөөг нь ашиглах боломжгүй бол аюулгүй, тав тухтай орчин бүрдсэн гэж хэлэхэд учир дутагдалтай. Барилгын чанар, тав тухыг хүн бүр бие даан, аюулгүй ашиглах боломжоор нь үнэлэх ёстой.
Өргөн мэдүүлэхээр бэлтгэж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлд барилга байгууламж, амьдрах орчны хүртээмжийн шаардлага, түүнийг хангуулах хяналт, хариуцлагыг чангатгах зохицуулалтыг тусгаж байна.
Орон сууц захиалсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэдээллийг бүрэн, ойлгомжтой хүргэж, гаргасан гомдлыг нь шуурхай шийдвэрлэхийг мөн санууллаа. Иргэдийн хөрөнгө мөнгө, амьдрах орчны аюулгүй байдал, хүртээмжид хариуцлагатай хандахыг барилгын компаниудаас хүсье.
