Багахангай1 мин унших
Сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа

Өчигдөр /2026.10.31/ УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир УИХ-ын гишүүн С.Амарсайханы хамт санаачлан шийдвэрлэсэн сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа.
Багахангай дүүргийн боловсролын салбарын багш ажилчидтай уулзалт зохион байгуулж 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв, татварын шинэчлэл, цалин, тэтгэврийн нэмэгдэл болон УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг танилцууллаа.
Мөн 2026 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж буй 640 хүүхдийн сургуулийн барилга, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсийн барилга, гэр хорооллын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, Спорт цогцолборын ажлуудын явцтай танилцав.




Багахангай
