Монгол Ардын нам1 мин унших
Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогод хамаарах мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн дэргэдэх Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны хоёр дахь нэгдсэн хурал өнөөдөр /2026.10.28/ боллоо.
Бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хурлыг удирдаж, намаас дэвшүүлсэн төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогод хамаарах мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар саналаа танилцууллаа.

Түүнчлэн намын мөрийн хөтөлбөрт энэ салбарт хийхээр тусгасан зүйл заалтуудаас өндөр хувьтай хэрэгжсэнийг иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй таниулах, удаашралтай байгаа болон хэрэгжих боломжгүй байгаагийн учир шалтгааныг тодруулж, шийдлийг гаргах талаар бодлогын хорооны гишүүд идэвхтэй ажиллах шаардлагатайг онцлов.
Монгол Ардын нам
