Ашиг сонирхлын зөрчил1 мин унших
Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын Парламент гэдэг тэр амьдарч байсан гадаадаас чинь дор, дурын нэгний дургиж чалчдаг газар биш юм!

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудсаар дамжуулан дараах үзэл бодлоо хуваалцсаныг хүргэж байна.
"Би УИХ-ын гишүүн болно гэж бодоо ч үгүй. Гэнэт дуудагдаад болчихсон, гадааддаа байж байдаг байж гэх мэтээр ярьж байна.
Монгол Улсын Парламент гэдэг тэр амьдарч байсан гадаадаас чинь дор, дурын нэгний дургиж чалчдаг газар бас биш шүү. Бид тийм муу, муухай улсад насаараа амьдарч ирсэн хүмүүс юм уу тэгээд…
Жагсаалтын гишүүд бүгд муу биш. Сайн гишүүд их бий. Гэхдээ зарим нэгнийх нь ярьж байгааг сонсохоор бүр бөөлжис цутгамаар!
Намын жагсаалтанд орж УИХ-д сонгогдох нөхдийг сайтар шүүж байж оруулж байхгүй бол Эх оронч үзэлгүй, тусгаар улсын үнэ цэн гэж мэддэггүй, аймаг суманд хүн хэрхэн амьдардаг гэдгийг мэддэггүй, цэцэрхсэн, элийрсэн, гадаадаар амьсгалж уянгалдаг нөхдийн цуглуулга бас байж болохгүй.
Мөн УИХ-ын гишүүнээ болиод гадаадруугаа яваад гадаадын ямар ч компанид өндөр цалин авч юу ч зөвлөөд явах юм билээ! Заавал бодож, тооцох ёстой асуудал…" гэжээ.
