Засгийн газрын үйл ажиллагаа1 мин унших
Өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал:
Айл өрхийн тог тасрахгүй, гэрийн дулаан доголдохгүй байх ёстой.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 90 гаруй хувьтай байна.
Засгийн газрын нөөц хөрөнгө, төсвийн тодотголоор шаардлагатай санхүүжилт шийдвэрлэсэн.
Үр дүнд нь 2.1 тэрбум төгрөгөөр №4, №8 зуухны уур халаагч иж бүрэн шинэчлэлээ. №2, №7 зуухны их засвар дууслаа.
"ДЦС-3" ТӨХК-ийн үндсэн ба туслах тоноглолын 20.5 тэрбум төгрөгийн засварын ажил дууслаа.
Нийт 96 туслах тоноглолын засвар, тохируулгын ажлыг бүрэн дууслаа.
Саяхан болсон Дарханы ДЦС-д гарсан гэмтэл бол том дохио.
Гэнэтийн осол, гэмтэлд бэлэн байх шуурхай баг Б.Найдалаа сайдын удирдлага дор 24 цаг ажиллана.
Засгийн газрын үйл ажиллагаа
