Хүүхдийн эрх1 мин унших
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг сурагчдын саналыг сонслоо
ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Терроризмтой тэмцэх асуудал эрхэлсэн түр хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Нийслэлийн 1 дүгээр сургуультай хамтран үе тэнгийн болон цахим дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар “Сургуулийн хэлэлцүүлэг” зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургууль, Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн нийт 165 сурагч оролцож, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар саналаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
"Үе тэнгийн дээрэлхэлтийн хойноос явж, үр дагавартай нь тэмцэхээсээ илүүтэй анхнаас нь урьдчилан сэргийлэх бодлоготой явах нь чухал.
Бид хүүхдүүдийн өмнөөс асуудлыг нь шийдэх бус, өөрсдийнх нь саналыг сонсож, шийдвэр гаргах үйл явцад тусгахыг зорьж байна. Энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүдийг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны холбогдох тогтоолын төсөлд тусгахаар ажиллана.
Хамтран ажилласан байгууллагууд, идэвхтэй оролцсон сурагчид, багш, эцэг эхчүүдэд талархал илэрхийлье" гэв.
