Ардчилсан нам1 мин унших
Ардчилсан үзэл санааны өдрүүд Дарханд

Монгол дахь Конрад-Аденауэр сан, Дархан-Уул аймгийн Ардчилсан нам хамтран өнөөдөр /2026.10.31/залуучуудад зориулсан Ардчиллын форумын хүрээнд намын гишүүд дэмжигчдэд зориулсан улс төрийн боловсролын сургалт, уулзалт зохион байгууллаа.
Сургалтад УИХ-ын гишүүн, Дархан-Уул аймгийн АН-ын дарга С.Эрдэнэболд, Х.Тэмүүжин, Өөрчлөлтийн төлөө Эмэгтэйчүүд ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Золзаяа, судлаач Д.Асралт, Р.Шинэгэрэл, АН-дэд дарга Д.Ерөө нар АН-ын үзэл санаа, залуучуудын улс төрийн манлайлал, сайн засаглал, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл хүргэлээ.
Багийн ажлын хүрээнд оролцогчид хариуцлагатай ил тод байдал, шударга сонгууль, орон нутгийн хөгжлийн бодлого зэрэг сэдвээр бодит санаачилгуудыг гаргаж, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр болох санаачилгууд дэвшүүлж байлаа.


