Дээд боловсрол1 мин унших
Боловсролоор өөрчлөх ирээдүй-North Edu 2026-2028 төсөл хэрэгжинэ
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа хойд бүсийн Орхон, Хөвсгөл, Булган аймгийн 11, 12 дугаар ангийн сурагчдад зориулан чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгох “NORTH EDU 2026–2028” төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Англи хэл, Математикийн элсэлтийн шалгалтын бэлтгэлийг 100 хувь үнэ төлбөргүй, цахим платформоор дамжуулан хүргэж, сурагчдын сурлагын ахиц, амжилтыг тогтмол хэмжин ажиллана.
Мөн сурлагын амжилтаараа шалгарсан 30 сурагчийг IELTS, SAT болон гадаадын их, дээд сургуульд элсэхэд нь зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ.
Хойд бүсийн 11, 12-р ангийн сурагчдад зориулсан “NORTH EDU 2026—2028” төсөлд хамрагдахыг хүсвэл доорх холбоосоор орж бүртгүүлнэ үү.
Бүртгүүлэх: www.northedu.mn
