УИХ-ын үйл ажиллагаа1 мин унших
Алтанбулаг сумын сурагчид Төрийн ордонтой танилцлаа

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн Д.Алтансэлэнгэ багштай 11а, Б.Саранхүү багштай 11б ангийн сурагчид багш нарын хамт мэргэжил сонголтын хүрээнд МУИС, МУБИС, ШУТИС, АШУҮИС, ХААИС, ДХИС-ийн сургалтын орчин, хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаж байна.
Мөн Төрийн ордонд зочлон “Парламентын боловсрол” хөтөлбөрт хамрагдаж, парламентын үйл ажиллагаа, ардчиллын үнэт зүйлсийн талаар мэдлэг, ойлголтоо тэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар төвийн бүсийн сурагчдад хандан жил бүр захиа илгээдэг. Тэгвэл өнөөдөр Төрийн ордонд зочилсон сурагчид өөрсдийн болон бусад ангийн сурагчдаас ирсэн захидлуудыг гишүүдэд гардуулан өглөө.
УИХ-ын үйл ажиллагаа
