Орон сууцжуулах хөтөлбөрүүд1 мин унших
Орон сууцны давхар захиалга хийгдсэн эсэхийг нягтлуулах боломж бүрдлээ
Олон айл өрх урт хугацааны хөдөлмөр, хуримтлалаар орон сууц захиалсан байдаг. Гэвч одоог хүртэл иргэд давхар захиалга, залилангийн улмаас хохирч, өнөөдрийг хүртэл эрх ашгаа хамгаалуулахаар хүлээж байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авч, удаа дараагийн уулзалт зохион байгуулж ажилласны үр дүнд ОРОН СУУЦНЫ ДАВХАР ЗАХИАЛГА ХИЙГДСЭН ЭСЭХ, ГЭРЭЭНИЙ БҮРТГЭЛТЭЙ ЭСЭХИЙГ УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААР ШАЛГУУЛЖ, НЯГТЛУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙГААГ тодотгов.
Тухайлбал, Баянгол дүүрэгт 2017 онд өөрийн өмчлөлийн газраа чөлөөлж, оронд нь орон сууц авахаар тохиролцсон ч өнөөдрийг хүртэл байрандаа орж чадаагүй, бараг 10 жил хүлээж буй иргэн ч байна.
Иргэдийн хувьд зөвхөн орон сууцны асуудал биш юм. Энэ бол олон жилийн хөдөлмөр, амьдралын чанар, гэр бүлийн тогтвортой байдал, ирээдүйтэй салшгүй холбоотой чухал асуудал билээ.
