Дорноговь1 мин унших
"Мандах наран-7" шинэ орон сууцны батламжаа гардан авлаа

Дорноговь аймагт түрээслээд өмчлөх зориулалтаар ашиглалтад орж буй 2015 оноос хойш хэрэгжиж буй “Мандах наран-7” орон сууц хорооллын хөтөлбөрт 992 материал ирүүлснээс, шаардлага хангасан 222 иргэдийн дунд орон сууц хуваарилах үйл ажиллагааг нээлттэй, ил тод зохион байгуулж, иргэд УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханаас өнөөдөр шинэ орон сууцанд хамрагдах батламжаа гардан авлаа.
Тус хөтөлбөр нь иргэдийг орон сууцжуулах, амьдрах орчныг сайжруулах, нийгмийн баталгааг хангах зорилготой бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа юм.
Мөн, Түрээслээд өмчлөх орон сууцанд Олон хүүхэдтэй, 10 гэр бүлийг сугалахгүйгээр шууд байраа сонгоод орох боломжийг олгож батламжийг гардууллаа.

1- Нарангэрэлийн Түмэнцэцэг, 9 хүүхэдтэй
2- Чинзүрхийн Чинтуяа, 7 хүүхэдтэй
3- Шижирбаатарын Ууганбаяр, 6 хүүхэдтэй
4- Төмөрчөдөрийн Нямцэцэг, 6 хүүхэдтэй
5- Насанжаргалын Отгонжаргал, 5 хүүхэдтэй
6- Буян-Өлзийн Бямбабаяр, 6 хүүхэдтэй
7- Нямсүрэнгийн Уранчимэг, 6 хүүхэдтэй
8- Мэндсайханы Чимэдбалжир, 5 хүүхэдтэй
9- Няндагсамбуугийн Алтаншагай, 4 хүүхэдтэй
10- Одбаярын Баярсайхан 6 хүүхэдтэй
