Тэтгэлэг, уралдаан1 мин унших
“English Olympiad 2026”-ийн ялагчид тодорлоо
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулсан “English Olympiad 2026”-ийн III шат буюу финалыг амжилттай зохион байгууллаа.
Тэрбээр “Финалын шатанд 2 сарын турш үргэлжилсэн өмнөх даваануудыг аван шигшигдсэн 10 сурагч тунаж оролцов. Тэд англи хэлээр илтгэх, мэтгэлцэх, асуултад шууд хариулах чадвараараа өрсөлдлөө. Хүүхдүүдийн англи хэлний чадвар бол бүхэлдээ тун ахисан түвшинд очжээ. Бахархам!” байгаагаа илэрхийлэв.
ШАГНАЛ:
1. Эхний 3 байранд орсон хүүхдүүд Австралийн Macquarie Их сургуулийн кампуст зочилж, сургуультай танилцана. Мөн уг их сургууль 3 хүүхэд тус бүрт 3 жилийн турш сургалтын тэтгэлэгт нь зориулж жил бүрийн 10 мянган австрали долларын дэмжлэг үзүүлнэ.
2. Нэгдүгээр байранд орсон хүүхдэд мөн Essay Go академийн сургалтын 100 %-ийн тэтгэлэг, 2-р байр - 50%, 3-р байр - 25%-ийн тэтгэлийг тус тус олгоно.
