Цэвэр ус1 мин унших
П.Сайнзориг: Үер, борооны усыг хуримтлуулж чадвал “үрждэг алт” баялаг болно
Усны тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг байр сууриа илэрхийлж, асуулт асуулаа.
Манай орны усны нөөцийн 90 гаруй хувийг гадаргын ус эзэлдэг. Хур тунадасны 55 хувь нь ууршиж, 45 хувь нь газрын доорх усны үндсэн тэжээл болдог. Гол мөрний жилийн дундаж урсцын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорх усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ.
Гадаргын усны нөөцийн 85 хувийг цэнгэг ус, түүний 93.6 хувийг Хөвсгөл нуурын ус эзэлж байна.
Манай улс ус хэрэглээнийхээ 90 орчим хувийг газрын доорх усаар хангадаг.
Устай байхад мал аж ахуй, бэлчээрээ хамгаалж чадна;
Устай байхад хөдөө аж ахуй, хүнсний хангамж, аюулгүй байдлаа хангаж чадна;
Устай байхад тэрбум мод тарьж цөлжилт, газрын доройтолыг сааруулж, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулна;
Устай байхад уул уурхай, хүнд үйлдэрээ хөгжүүлж, ажлын байр бий болгож чадна;
Устай байхад байгалийн аялал жуулчлалаа хөгжүүлж чадна;
Устай байхад тоосжилтгүй ногоон орчинд амьдарч чадна
үер, борооны усыг хуримтлуулж чадвал “үрждэг алт” баялаг болно
