Төв аймаг1 мин унших
Төв аймгийнхан "Ургацын баяр”-аа тэмдэглэж байна

Төв сайхан нутгийн тариаланчид, ногоочид, механикжуулагчид, аж ахуй эрхлэгчдийн хөдөлмөр зүтгэлийн үр шимээр Төв аймагчууд энэ онд арвин их ургац хураан авч “Ургацын баяр”-аа тэмдэглэж байна.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Газар тариалангийн гол бүс нутгийн хувьд эх орныхоо хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд Төв аймагчууд бид онцгой хувь нэмрээ оруулж ирсэн билээ.
УИХ, Засгийн газраас стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 13 мянган тонн хүнсний ногоог тариаланчдаас худалдан авах хөрөнгийг шийдэж, нөөцөлж эхэллээ. Мөн төмсний үрийг дотоодоос бүрэн хангах зорилт тавьж, төмсний бичил булцуу хөгжүүлэх болон ХАА-н зарим бүтээгдэхүүнд урамшуулал олгох, уг салбарт олгох зээлийн хүүгийн дэмжлэгийг 2027 оны улсын төсөвт тусгууллаа.
Ард олныхоо хүнсний хэрэгцээг найдвартай хангахаар цаг наргүй хөдөлмөрлөж буй нийт тариаланчид, ногоочид доо чин сэтгэлийн талархал илэрхийлж, ирэх он жилүүдэд илүү их ургац хураан авахыг хүсэн ерөөе.
