Соёлын өв1 мин унших
Улаанбаатар театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байна

Монголын соёл, урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн “Улаанбаатар” театр үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ой тохиож байна.
Тус театр нь 2006 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоол, Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар чуулга” нэртэйгээр байгуулагдаж, үндэсний уламжлалт урлаг, соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлжээ.
Улмаар 2022 онд “Улаанбаатар театр” болон өргөжиж, өдгөө 136 уран бүтээлч, ажилтан, албан хаагчтайгаар үндэсний уламжлалт урлаг, түүхэн дуулалт жүжиг, мюзикл болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг үзэгч олонд хүргэн, урын сангаа баяжуулан ажиллаж байна.
Түүхт 20 жилийн ойн босгон дээр нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхөлсөн “Улаанбаатар” пянзыг бүтээж, Нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнагдсан нь театрын хамт олны хөдөлмөр, бүтээлч үйлсийн томоохон үнэлэмж боллоо.

Эх сурвалж:
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам