Түүх, уламжлал1 мин унших
Мэндчилгээ

Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН түүхт 50 жилийн ойн баярын мэндийг станцынхаа үе үеийн удирдлага, инженер техникийн ажилтан, ажиллагсад, ахмад буурлууд Та бүхэнд өргөн дэвшүүлье.
Тус станцын 50 жилийн түүх бол зөвхөн эрчим хүч үйлдвэрлэсэн он жилүүдийн түүх бус харин Эрдэнэт хотын бүтээн байгуулалт, “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаа, олон мянган айл өрхийн дулаан, цахилгааны найдвартай хангамжийн төлөөх үе үеийн инженер, техникийн ажилтан, ажиллагсдын мэдлэг, ур чадвар, хөдөлмөр зүтгэлийн түүх юм.
Энэхүү түүхт 50 жилийн ойг тохиолдуулан станцынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмад буурлууддаа чин сэтгэлийн гүн хүндэтгэл илэрхийлж, өнөөдөр ажил үйлсээ үргэлжлүүлж буй нийт хамт олондоо талархал дэвшүүлье.
ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН хамт олны хөдөлмөр бүтээл өөдрөг байж, эрчим хүчний эх үүсвэрийн найдвартай ажиллагаа, хөгжил дэвшил өргөжин бэхжих болтугай.
