Тэтгэлэг, уралдаан1 мин унших
"North Edu-2026-2028" Тосонцэнгэл суманд...

УИХ-ын гишүүн Д.ҮҮРИЙНТУЯАГИЙН санаачлан хэрэгжүүлж буй “NORTH EDU 2026–2028”боловсролын цогц төслийн талаар ХӨВСГӨЛ аймгийн ТОСОНЦЭНГЭЛ сумын ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр төслийн зорилго, сургалтын агуулга, хамрагдах боломж, хэрэгжүүлэх үе шат, сурагчдад олгох боломж, үр өгөөжийн талаар УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн Ажлын албанаас танилцуулж, сурагчдын сонирхсон асуултад хариуллаа.
Төслийн үр дүнтэй хэрэгжилтэд анхаарч, орон нутгийн түвшинд хамтран ажиллаж буй ХӨВСГӨЛ аймгийн Засаг дарга Л.ТӨМӨРБААТАР, Тосонцэнгэл сумын Засаг дарга Н.САЙНБИЛЭГ нарт талархал илэрхийлье.
Боловсролын хүртээмжийг орон нутгийн хүүхэд бүрд тэгш хүргэхэд хамтын ажиллагаа, бодит дэмжлэг чухал юм.

