Цэрэг, арми1 мин унших
Ахлагч нартаа баярын мэнд хүргэе!

Монгол Улсын Зэвсэгт хүчний үе үеийн болон одоо алба хааж буй нийт ахлагч нартаа “Ахлагчийн албаны өдөр”-ийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Тэртээ 1942 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор “Ахлагч” цолыг бий болгож, олгож эхэлсэн нь Монгол Улсын цэргийн албаны түүхэнд нэгэн чухал үйл явдал болсон билээ.
Энэхүү түүхэн өдрийг уламжлал болгон 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 11 дүгээр сарын 9-нд “Ахлагчийн албаны өдөр” болгон тэмдэглэж ирсэн.
Монгол цэргийн бахархалт уламжлалыг үргэлжлүүлж, Зэвсэгт хүчний хөгжил, шинэчлэл, бэлэн байдлыг бэхжүүлэх эрхэм үйлсэд хүчин зүтгэж буй та бүхэндээ болон гэр бүл, үр хүүхдүүдэд тань эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн сүр хүч, Зэвсэгт хүчний бат бэх тулгуур болсон ахлагч нарын минь алдар гавьяа, хийморь золбоо үеийн үед мандан бадрах болтугай!
УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ
