Нийслэл1 мин унших
Ж.Сандагсүрэн: Автобусны чиглэл тодорхойлогч аппликейшн нь ажиллахгүй, иргэдэд чирэгдэл учруулж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг /2026.11.09/ хийлээ.
Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, санхүүжилт, газар чөлөөлөлт, дулаан хангамж, нийтийн тээврийн хүртээмж болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авлаа.
НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:
Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газрынхан өөрсдөө автобусанд суухгүй, бүгд машин унаж байна. Автобусанд сууж нөхцөл байдлыг дүгнэх ёстой. Автобусны буудлаар дүүрэн иргэд багширалдаж байна. Автобусны чиглэл тодорхойлогч аппликейшн нь ажиллахгүй, иргэдэд чирэгдэл учруулж байна.
