Хөгжлийн бэрхшээлтэй иргэд1 мин унших
Монголын банкны холбоотой хамтарч ажиллана

МБХ нь 24 гишүүн байгууллагатай бөгөөд арилжааны банкуудаас гадна Хөгжлийн банк, Хадгаламжийн даатгалын корпорац, Зээлийн батлан даалтын сан, гадаадын банкны төлөөлөгчийн газар болон санхүүгийн бусад байгууллага хамрагддаг.
УИХ-ын гишүүн О.Саранчулуун өчигдөр /2026.11.10/ Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.Амартай уулзаж банкны салбарын үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ахмад настнуудад ээлтэй, ойлгомжтой болгох талаар хэд хэдэн ажлаар санал солилцож хамтран ажиллахаар боллоо.
12 сарын 3-ны өдөр буюу Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн өдрийг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээнд МБХ гишүүн байгууллагуудынхаа хамтаар оролцохоор тохиролцов.
