Гавъяа, Шагнал2 мин унших
Хөдөлмөрч иргэддээ Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардууллаа

Ажил хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж, төрийн дээд одон, медалиар шагнагдсан эрхмүүддээ халуун баяр хүргэе.
Монгол бахархлын өдрийг тохиолдуулан эх орон, төрөлх нутгийнхаа хөгжилд дэвшилд гар бие оролцож, ажиллаж хөдөлмөрлөж бүтээж буй эрхэм хүмүүст Монгол Улсын Төрийн дээд одон медаль гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор:
- БОЭТ-ийн ахмад эмч Баярсайханы Баярмаа,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн ахмад багш Бямбын Ичинхорлоо,
“Алтан гадас одон”-гоор:
- Баян-Уул сумын 2 дугаар багийн ахмад настан Пүрэвийн Өлзийсайхан,
- Хэрлэн сумын 10 дугаар багийн ахмад настан Дашзэвэгийн Ганхуяг,
- Чойбалсан сумын 6 дугаар багийн ахмад настан Архивын Даваа,
- Баян-Уул сумын 4 дүгээр багийн ахмад настан Заяатын Баянбаатар,
- Баян-Уул сумын 6 дугаар багийн ахмад настан Дамдинжавын Жамбалдорж,
- БОЭТ-ийн Төрөх, эмэгтэйчүүдийн тасгийн нярайн эмч Жигмэддоржийн Дэлгэрмаа,
- БОЭТ-ийн ахмад ажилтан Дамдинжавын Оюунчимэг,
- Баян-Уул сумын аймгийн сайн малчин, аймгийн алдарч уяач Доржийн Нямдорж,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн ахмад ажилтан Дондовын Мааяа,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн ахмад ажилтан Сандагдоржийн Цэвээнжаргал,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн ахмад ажилтан Шараагийн Шүрэнцэцэг,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн ахмад ажилтан Чойжинжавын Эрдэнэцэцэг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар:
- БОЭТ-ийн Дотрын тасгийн сувилагч Ванчинсүрэнгийн Батцэцэг,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн нийгмийн ухааны багш Гантөмөрийн Өнөржаргал,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн гадаад хэлний багш Нямсүрэнгийн Бадамханд,
- Баянтүмэн сумын ЕБС-ийн бага ангийн багш Базаррсадын Сосорбурам,
- “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Цахилгаан шугам сүлжээний ээлжийн диспетчер Балжиннямын Эрдэнэ-Очир нар шагнагдлаа.
