Түүх, уламжлал1 мин унших
Монгол Бахархлын өдрийн мэнд хүргэе!

Их эзэн Чингис хааны алдар суу, Монгол төрийн төрт ёсны уламжлал, өв соёл, түүхэн бахархал нь бидний үнэт өв, үндэсний дархлаа билээ.
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Судар бичгийн хүрээлэнгээс эхтэй Шинжлэх Ухааны Академид хүртээхээр болсонд туйлын баяртай байна.
Монголын их түүх, өв соёл, оюуны үнэт өвийг эрхэмлэн дээдэлж, судалгаа шинжилгээ, шинэ нээлт, инновацаар эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах нь бидний бахархал, хариуцлага билээ.
Эх орныхоо хөгжил дэвшил, шинжлэх ухааны их үйлсэд хувь нэмрээ оруулж буй эрдэмтэн судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчид, нийт ард иргэддээ Монгол бахархлын өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
