Түүх, уламжлал1 мин унших
Монголын бахархал ТА өөрөө.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр, Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг хүндэтгэн тэмдэглэх Монгол бахархлын өдрийн мэндийг элэг нэгт монголчууддаа өргөн дэвшүүлье.
Бид дэлхийн түүхэнд мөрөө үлдээсэн өвөг дээдсээрээ бахархдаг. Харин хойч үе маань бидний юугаар бахархах бол?
Эрдэнэт хүний амийг аварч буй эмчээрээ
Хүүхэд бүрийн ирээдүйг нээж буй багшаараа
Өвлийн жаварт малаа хариулж яваа малчнаараа
Эх орныхоо тусгаар тогтнол, амар амгаланг сахин хамгаалж буй цэрэг дайчдаараа
Эх орныхоо хөгжил дэвшилд хөдөлмөр зүтгэл, эрдэм туршлагаа зориулсан ахмад үеийнхнээрэ
Эх орондоо бүтээж, дэлхийд өрсөлдөж буй залуусаараа
Үр хүүхдээ хүнлэг, шударга хүн болгон өсгөж буй аав, ээжээрээ
Өвөг дээдсийн алдар бидэнд өвлөгдсөн. Өнөөдрийн Монголын үнэ цэнийг бид өөрсдөө бүтээнэ.
Эрүүл энх, эрдэм мэдлэгтэй, эв нэгдэлтэй монгол хүн бүр эх орныхоо бахархал билээ.
