Агаарын бохирдол1 мин унших
Угаарын хий мэдрэгчээ ажиллуулж, амь насаа хамгаалъя!

2017–2024 онд Монгол Улсад 779 хүн угаарын хийн хордлогын улмаас амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээлэл бий.
Энэ бол зүгээр нэг биш, 779 хүний амь нас юм.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн ахалж зохион байгуулсан УИХ-ын ерөнхий хяналтын сонсголын үр дүнд 2025 оны 6 дугаар сарын 5-ны өдөр УИХ-ын 53 дугаар тогтоол батлагдсан.
Уг тогтоолоор гэр хорооллын өрх бүрд угаарын хий мэдрэгч байршуулах, ажиллагааг нь тогтмол хянах, дохиолол өгсөн тохиолдолд шуурхай арга хэмжээ авах чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Иргэн та мэдрэгчээ суурилуулаад орхих биш:
- Зай, тэжээлийг нь тогтмол шалгаарай.
- TEST товчлуураар дохиоллын ажиллагааг зааврын дагуу шалгаарай.
- Анхааруулах гэрэл, дохионы утгыг мэдэж аваарай.
- Гэр бүлийнхэндээ мэдрэгчийн ашиглалтын талаар тайлбарлаарай.
- Мэдрэгчээ суурилуулсан бол ажиллуулаарай. Ажиллаж байгаа эсэхийг нь тогтмол шалгаарай.
Агаарын бохирдол
