Түүх, уламжлал1 мин унших
Мэндчилгээ

Төрийн зангилаа нь эрдэм чадалд, эх орны ирээдүй нь боловсролтой монгол хүнд оршдог билээ.
ЧИНГИС ХААНЫ СУРГААЛЬ ҮГС
“Алд биеэ засахуйн эрдэмд-Аги балчараас хичээгтүн”
(Хүнийг бага балчир наснаас нь эхлэн биеээ зөв авч явах, хүмүүжиж төлөвшихөд нь сургах хэрэгтэй гэсэн утгатай).
“Нэгэн сайн үйлсийг сонсмогц тэр л үгээр явтугай. Сайн үгс бус бол битгий тэр үгээр яв”
“Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ. Бие бөх бөгөөс ганцыг ялъюу, сэтгэл бөх бөгөөс олныг ялъюу”
(Оюун санаа, мэдлэг ухаан цэгцтэй, сэтгэл бат бөх байх нь биеийн хүчнээс илүү олон зүйлийг бүтээдэг).
“Эрдэнэ: Сайн хаан улсын, мэргэн түшмэл төрийн, эм гэрийн, хөвгүүн үүрдийн эрдэнэ”
(Улс орныг авч явахад мэргэн түшмэл, эрдэм ухаантай хүмүүсийг төрийн бодлогодоо түшиж байхыг чухалчилсан).
“Давшгүй даваа бий гэнэм. Хэрхэн давах хэмээн бүү сэтгэ. Давъя хэмээн сэтгэвээс давагдъюу”
(Аливаа эрдэм мэдлэг, даваа гүдгэрийг сурч мэдэхэд сэтгэлийн хатуужил, зорилготой байхыг сургадаг).
